Нийслэлийн Өргөө Амаржих Газар

1 Нийслэлийн Өргөө Амаржих газрын Амбулаторийн тасгаас Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Аз жаргалтай гэр бүл өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр жирэмсэн эхчүүд, тэдний ар гэрийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгохын зэрэгцээ ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлгийг гардуулсан. Энэ жил Өргөө Амаржих Газарт хэвтэн эмчлүүлж буй 36 жирэмсэн эх болон тэдний ар гэрийнхэнд Жирэмсний дунд болон сүүлийн гурван сарын хугацаанд жирэмсэн эхийн биед гарах физиологийн өөрчлөлтүүд, Төрөх эхийн сэтгэл санаа, бие мах бодийн бэлтгэл сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгосон.  /2024.05.09/