Нийслэлийн Өргөө амаржих газар “МОНГОЛ УЛСАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ПРАКТИКТ РАДИО ДОЛГИОНООР ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГЫГ ХЭРЭГЛЭХ НЬ” Олон Улсын эмч нарын мастер багц цагийн сургалтыг нийслэл болон орон нутагт эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын, хувийн хэвшлийн эмнэлгийн эмч ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан байна. Бидний энэ удаагийн сургалт Монгол улсад ЭМЯ-аас баримталж буй хүн ардын амьдралын чанарыг үлэмж ихээр бууруулах шалтгаан болдог эмгэг өвчлөлүүдийг эмчлэх өртөг зардлыг багасгах, үр дүнтэй эмчлэхэд чиглэсэн эмчилгээний шинэ технологийг өөрийн оронд нутагшуулах, эмч нарыг дагалдуулан сургах, эмч мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын профессор эмч нартай хамтран зохион байгууллаа. Сургалтын үед БНСУ-ын профессор лекц уншиж, манай эмч нартай ур чадвар, туршлагаа хуваалцан хоёр өдрийн турш хамтран ажилласан. /2024.02.26-27/