Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Өргөө амаржих газрын Амбулаторийн үзлэгт "Эмэгтэйчүүдийн PCR" шинжилгээ хөнгөлөлттэй үнээр авдаг боллоо.
PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?
Бүх амьд организм, байгаль дээрх бүхий л амьд биетүүдийн эсүүд өөрийн удмын мэдээллийг эсийн хромосомын үндсэн бүтэц гендээ дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Энэхүү амьд организм, эмгэг төрүүлэгч бичил биетнээс шинжлэх материал авч түүний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг.
PCR шинжилгээ нь гүйцэтгэхэд хялбар, таних, мэдрэх онцгой чадвартай, өсгөвөрлөх, наац бэлтгэх болон иммунологийн аргаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн шинжилгээний энэ аргаар илрүүлж оношлох боломжтой, мэдрэг чанар болон нарийвчлалын үзүүлэлт сайн болохын зэрэгцээ богино хугацаанд хариу гардаг цаг хугацааны хэмнэлттэй, нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой ба цаг үеэ дагаад технологи нь улам бүр шинэчлэгдэж байгаа шинжилгээний хамгийн дэвшилтэт арга юм.
PCR шинжилгээ хийлгэхдээ дараах зарчим баримталбал шинжилгээ зөв гарах болон шинжилгээний үр дүнд чухал үүрэг гүйцэтгэнэ.
1. 2 – 3 хоног бэлгийн хавьталд ороогүй байх.
2. Сарын тэмдэг ирээгүй байх.
3. Үтрээний лаа болон угаалга хийгээгүй байх.
4. Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхөөс өмнө 2 – 3 цаг шээгээгүй байх.
5. Сүүлийн 10-14 хоног антибиотик эмчилгээ хийлгээгүй байх ёстой.