Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Санхүү бүртгэлийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч

 

Ажлын байрны чиг үүрэг:

 

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүү, татварын бүх төрлийн тайлан гаргаж удирдлагад болон харилцагч байгууллагуудад хүргүүлж, хугацаанд нь тайлагнах, санхүүгийн бүртгэлийг хууль журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих, тооцооны нягтлан, няравын ажлыг санхүүгийн нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж, зохион байгуулан ажиллах

Тавигдах шаардлага:

-        Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл,санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх

-        Ерөнхий  нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 5-оос доошгүй жил ажилласан

-        Санхүү, төрийн сангийн хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх

-        Удирдах ажлыг 5 ба түүнээс дээш жил хашсан байх

-    Хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй  байх                                         

-        Бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх

-        Санхүү бүртгэлийн систем “Аcolous програм дээр ажиллах чадвартай

-        Баримт бичиг боловсруулах чадвартай

-        Багаар ажиллах чадвартай

-       Интернэт орчинд ажиллах чадвартай

-       Компьютерийн оффисын хэрэглээний программ бүрэн эзэмшсэн

-       able программ дээр ажилладаг байх

-       Монгол хэл бичгийн зөв бичих, найруулгын мэдлэгтэй

-       Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй

-       Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх

-       Үйл ажиллагаагаа Авлигын эсрэг хуулийн хүрээнд явуулж, авлигаас ангид байх 

-       Байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах

-       Харилцааны соёлтой

-       Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах

Цалин хөлс, Урамшуулал, нийгмийн баталгаа:
Үндсэн цалин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24
дүгээр тогтоолын дагуу  

Нэмэгдэл хөлс:

Үр дүнгийн урамшуулал              

Зэргийн нэмэгдэл

Хоол, унааны мөнгө

Бүрдүүлэх материал:

-       Төрийн албан хаагчийн анкет (маягт №1)

-       Цахим үнэмлэхний хуулбар

-       Мэргэжлийн сургууль төгссөн дипломын  хуулбар

-       Ажилд орохыг хүссэн өргөдөл