2024 оны 05-р сарын 09-ний өдөр
Нийслэлийн Өргөө амаржих газрын Амбулаторийн тасгаас Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр жирэмсэн эхчүүд, тэдний ар гэрийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгохын зэрэгцээ ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлгийг гардуулдаг уламжлалтай. Энэ жил бид Нийслэлийн Өргөө амаржих газарт хэвтэн эмчлүүлж буй 36 жирэмсэн эх болон тэдний ар гэрийнхэнд “Жирэмсний дунд болон сүүлийн гурван сарын хугацаанд жирэмсэн эхийн биед гарах физиологийн хэвийн өөрчлөлтүүд”, “Төрөх эхийн сэтгэл санаа, бие мах бодийн бэлтгэл” сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгосон. Жирэмсэн эхчүүд тус, тусын сонирхсон асуултаа асууж, мэргэжлийн талаас тасгийн эрхлэгч хариулт өгч, зөвлөгөө өгсөн. Бидний үйл ажиллагааг дэмжиж Полисан, Тимус Фармийн эмч төлөөлөгч нар хамтран ажиллаж эхчүүдэд гарын бэлгийг гардууллаа.