Нийслэлийн Өргөө Амаржих Газар

ЖИРЭМСЭН, ТӨРӨХ, ТӨРСНИЙ ДАРААХ ҮЕИЙН ЭЭЖ НАРЫН 2025 ОНЫ СУРГАЛТЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

"Тогтвортой хөгжлийн зорилт 2030" бодлогын дагуу Нийслэлийн Өргөө амаржих газраас жил бүр жирэмсэн эх, түүний гэр бүлийнхэнд зориулан зохион байгуулдаг жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эрүүл мэндийн боловсрол олгох 2025 оны сургалтын хуваарь батлагдлаа.
Уг сургалтыг харьяа дүүрэг харгалзахгүйгээр Нийслэлийн Өргөө амаржих газрын мэргэшсэн зэрэгтэй эмнэлзүйн сургагч багш, эх баригч, сувилагч нар нотолгоонд суурилсан үнэн бодит зөвлөгөө, мэдээллийг иргэд та бүхэндээ үнэ төлбөргүйгээр хүргэх гэж байна.
ГАЙХАМШИГТ ТӨРӨЛТИЙН АЯЛАЛААР АЯЛАХЫГ ХҮСЧ БАЙГАА БОЛ ТА БИДЭНТЭЙ ХАМТ БАЙГААРАЙ.