Нийслэлийн Өргөө Амаржих Газар

ISO 9001 гэрчилгээг авсан тохиолдолд үйлчлүүлэгч/хэрэглэгч нь тухайн байгууллагын дотоод процесс, үйл явцыг давхар хянаж, шалгах шаардлагагүй, тухайн хяналт шалгалтыг компани өөрийн дотоод аудит болон гадны баталгаажуулалтын байгууллагын тусламжтай хийчихсэн гэдгийг илтгэнэ. Ийм ч учраас ISO 9001 стандарт нь зарим нэг байгууллагын хувьд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд онцгой үүрэгтэй байдаг. 
ISO 9001 нь Чанарын Удирдлагын Стандарт тул бусад стандартын үндэс суурь нь болдог юм. Тодруулбал, машин тоног төхөөрөмжийн ISO/TSA 16949, агаарын тээврийн AS9100, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн ISO 13485 зэрэг салбарын стандартуудын үндэс нь буюу нэгэн чухал хэсэг нь болж орсон байдаг. 
ISO 9001 нь ISO 9000-ийн багц стандартуудын нэг нь бөгөөд энэхүү багцад ISO 9000 буюу ЧУТ-ны үг хэллэг, зарчмыг тайлбарласан стандарт, ISO 9004 буюу дээрх тогтолцоог хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэх вэ гэдгийг заасан стандарт зэрэг багтдаг.