ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааны хүрээнд 2020.10.07-ны өдрөөс эхлэн 7 хоног бүрийн Лхагва гариг бүрийн 07:30 цагт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албанаас эмч, эмнэлгийн ажилтнуудад тодорхой сэдвүүдийн дор сургалт зохион байгуулж байна. 2020.10.21-ний өдөр НЭМГ-ын орлогч дарга, Эмнэлгийн ёс зүйн хорооны дарга Э.Одгэрэл хүрэлцэн ирж “ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ -ХАРИЛЦАА ХАНДЛАГА” сэдвээр 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.