Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн  Өргөө  амаржих  газарт  Коронавируст  халдвар /Ковид-19/-ын хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөрдөх халдварын сэргийлэлт, хяналтын зааврыг мөрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах “Бид хамтдаа” Чанарын өдөрлөгийг  2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгөөр:

Covid-19 халдварын цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй  чанартай, хурдан шуурхай үзүүлэх 6 төрлийн өртөөчилсөн мэдлэг, ур чадвар сорих тэмцээнийг  зохион явуулав. Үүнд:

1. Сорьц авах, тээвэрлэх, эмнэлгийн гаралтай хог хаягдлын менежментийн өртөө

2. Хамгаалах хувцас тайлах, өмсөх өртөө

3. Тохиолдлыг тусгаарлах, тандалт судалгаа хийх өртөө

4. Covid-19 халдварын оношлогоо, эмчилгээ, ялган оношлогооны өртөө

5. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, хэрэглээний өртөө

6. Covid-19 халдварын үеийн хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлт хяналт, халдваргүйтгэл, тандалтын тухай гарсан хууль эрх зүй, тушаал зааврын тухай мэдлэг олгох өртөө                                                                                                                                                                           

Өртөө бүрт мэргэжлийн шүүгч, багш нар үнэлгээ өгч ажиллав.

Шагналт байранд:

-Цомын эзэн багаар АУ-ны доктор Тэргүүлэх зэргийн эмч А.Дүүрэнбилэг эрхлэгчтэй “Төрөх, төрсний дараах тасаг”

-2-р байранд АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Ч.Мядаг эрхлэгчтэй “Эрсдэлтэй жирэмсний тасаг”

-3-р байранд Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч С.Алтантуяа эрхлэгчтэй “Хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг” тус тус шалгарч хамт олноо манлайлан оролцлоо.

Шагналын эзэн багууддаа баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

Нийслэлийн Өргөө амаржих газар

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба