Нийслэлийн Өргөө амаржих газарт Эх барих мэс заслын тусламж үйлчилгээний халдвараас сэргийлэх дэглэм, аюулгүй байдлыг сайжруулах эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөрдөх халдварын зааврыг мөрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд аюулгүй мэс заслын дадал төлөвшүүлэх зорилгоор “Эх барих мэс заслын тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангах нь” төслийн чанарын өдөрлөг зохион байгуулагдана.