2024 оны 06 сарын 06-нд Нийслэлийн Өргөө Амаржих газрын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын албанаас Антибиотик, нянгийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээг хэвшүүлэх, иргэдэд нянгийн эсрэг эмийн хэтрүүлэн болон буруу хандлага, хэрэглээг зогсоох зорилгоор “НЯНГИЙН ТЭСВЭРЖИЛТИЙН ЭСРЭГ БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт чанарын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Халдвар үүсгэгч нян нь түүний эсрэг эмийн үйлчилгээнд дасан, өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг.
Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм нь нянгийн эсрэг эм (Антибиотик) юм. Антибиотикийг хэтрүүлэн болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэх явцыг улам хурдасгаж, бид бүгдийг эрсдэлд оруулж байна.
Бичил биетний эмийг зохисгүй хэрэглэснээр тэсвэржилт үүсдэг. Үүний хор уршиг нь хувь хүн, эрүүл мэндийн байгууллага эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.
Иймд бичил биетний эсрэг эмийн зохистой хэрэглээг хангахын тулд иргэд, эрүүл мэндийн байгууллага, хамтран ажиллах шаардлагатай юм.
Нийгмийн эрүүл мэнд буюу эрүүл мэндийн салбарт бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах стратеги тодорхой бөгөөд үүнд антибиотикийн шаардлагагүй хэрэглээг зогсоох, халдварт өвчний тархалтыг бууруулах замаар бичил биетний эсрэг үйлдэлтэй эмийн хэрэглээг бууруулах, эмийг хэрэглэх тохиолдолд зөвхөн эмчийн заавраар зөв хэрэглэх, дадлыг төлөвшүүлэх зэрэг нь хамгийн үр дүнтэй арга болохыг ДЭМБ-аас баталсан стратегид заасан байдаг.
“Нянгийн тэсвэржилтийн эсрэг бидний оролцоо” сэдэвт Чанарын өдөрлөгөөр Иргэдэд нянгийн тэсвэржилт, эмийн зохистой хэрэглээний талаар зөв хандлага хэвшүүлэх Шторк бэлтгэж, Антибиотикийг бүлгээр ангилах, Антибиотик нянгийн эсрэг эмийн зөв сонголт бодлого бодох зэрэг үйл ажиллагааны чиглэлээр тус амаржих газрын эмнэл зүйн 9 тасаг, 3 албаны нийт 105 эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулан зохион байгуулагдлаа.
Чанарын өдөрлөгт амжилттай оролцож шагналт байранд шалгарсан тасагт Өргөмжлөл, Чанарын шилжин явах цом гардуулж урамшууллаа.
1-р байранд Нэгдсэн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Эм зүйн албаны хамт олон
2-р байранд Сургалт, эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны алба,Резидент эмч нарын баг
3-р байранд Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасгийн хамт олон
“ШИЛДЭГ ЖОР БИЧИГЧ ЭМЧ”-ээр Амбулаторийн тасгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч, АУ-ы магистр, Тэргүүлэх зэргийн эмч С.Алтантуяа шалгарлаа.