Нийслэлийн Өргөө Амаржих газрын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын албанаас Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг тохиолдуулан Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд ээлтэй, аюулгүй үзүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “АЮУЛГҮЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЦГЭЭЕ” сэдэвт чанарын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
ЭМТҮЧАБА-аас Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, Оношилгоог сайжруулах сэдвийн хүрээнд 9 зурагт хуудас, ДЭМБ-аас гаргасан 3 чиглэлийн зөвлөмж / ЭМБ-ын Удирдлагуудад, ,Эрүүл мэндийн ажилтнууд, Үйлчлүүлэгч, ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт/-ийг орчуулж, ДЭМБ-ын видео контентийг байгууллагын дотоодын нийт 7 мэдээллийн сувгаар 22 удаа 756 эмч, эх баригч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад мэдээлэл хүргүүлж, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сэдвээр 106 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж ажиллалаа.
“АЮУЛГҮЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЦГЭЭЕ” сэдэвт Чанарын өдөрлөгөөр ҮЙЛЧЛҮҮЭГЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 6 ЗОРИЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ зэрэг 7 чиглэлээр хэрэгжүүлж хэвшсэн үйл ажиллагаа, шинэлэг санаа, сайн туршлагаа солилцох үйл ажиллагаанд 10 тасаг, албадын 119 эмч, эрүүл мэндийн ажилтнууд хамрагдаж хамтран ажиллалаа.
Чанарын өдөрлөгт амжилттай оролцож шагналт байранд шалгарсан тасагт Батламж, Чанарын шилжин явах цом гардуулж урамшууллаа.
1-р байранд Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн хамт олон
2-р байранд Дутуу тээлт, эмгэгийг эмчлэх тасаг, Нэгдсэн лабораторын тасгийн хамт олон
3-р байранд Төрөх, төрсний дараах тасгийн хамт олон