Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Тулгар төр байгуулагдсаны 2234 жил, Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун баярын мэндийг Нийслэлийн Өргөө амаржих газрын нийт хамт олны нэрийн өмнөөс та бүхэндээ өргөн дэвшүүлье!Эх орны минь үр сад баялаг түүх, бахархалт өв соёлоо дээдэлж, урам зориг, эв эеэр нэгэн сэтгэлтэй байж, өв соёлоо залгамжилж явах нь үндэсний дархлааны суурь билээ. Монгол түмний минь буян заяа бат оршиж, Монгол гэр бүл бүрт инээд хөөр, энх амгалан байг ээ!

Монголын үрс маш олон болтугай

Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга

Н.БАТСАЙХАН