Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 100 жилийн ойн баярын мэндчилгээ хүргэж байна

Түүхэн 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын анхдагч, манлайлагч байгууллага болох Улсын нэгдүгээр төв эмнэлэгт түүхт 100 жилийн ойн энэ өргөн баярын өдрийг тохиолдуулан тус эмнэлгийн үе үеийн эмч, эмнэлгийн ажилтан, удирдлага, хамт олонд болон халамж үйлчилгээний ахмад буурлууддаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Зуун жилийн турш Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн төлөө хүч, хөдөлмөр, мэдлэг, сэтгэлээ зориулсан та бүхний гавьяа, зүтгэл нь үнэлж баршгүй юм.

Танай хамт олон өнөөдөр зөвхөн эмчилгээ, оношилгооны тэргүүлэх төв төдийгүй шинжлэх ухаанд тулгуурласан эрдэм мэдлэг, инновацийн жишиг байгууллага болж, олон мянган хүний амь насыг аварч, эрүүл мэндийг нь хамгаалж ирсэн бахархалт түүхтэй.

Эрүүл монгол хүний төлөөх ариун үйлс тань улам дэлгэрч, шинэ зууныхаа босгон дээр улам их амжилт, хөгжил дэвшлээр бялхахыг хүсэн ерөөе.

Төрийн тахилгат үйлсийн эзэд та бүхэнд:

Ажил үйлсийн өндөр амжилт,

Эрүүл энх,

Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Түүхэн 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Хүндэтгэсэн,

Нийслэлийн өргөө амаржих газрын хамт олон