Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн нийт хамт олонд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдсанд Нийслэлийн өргөө амаржих газрын хамт олноос баяр хүргэе!

Та бүхний ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд үнэнчээр зүтгэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн, олон мянган иргэний амь насыг аварч, анагаах ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн гавьяаг улс орон даяар өндрөөр үнэлж буй нь энэхүү нэр төрийн шагнал юм.

Энэхүү түүхэн амжилт нь үе үеийн эмч, сувилагч, ажилтнуудын хөдөлмөр зүтгэл, чин сэтгэлийн илэрхийлэл бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэлд үлгэр жишээ үйл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Эрүүл мэндийн салбарын манлайлагч байгууллага болохын хувьд цаашдын үйл ажиллагаандаа улам их амжилт гаргаж, ард түмнийхээ итгэлийг улам бататгахын ерөөл дэвшүүлье.

Та бүхэнд халуун баяр хүргэе!

Эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн,

Нийслэлийн өргөө амаржих газрын хамт олон