Нийслэлийн Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу 2018.08.15-ны өдрийн 10 цагт "Хөхний асаргаа, сувилгаа, Ангир уургийн ач холбогдол” сэдвээр Арга зүйч, эх баригч Д.Уламбаяр, Нярайн сувилагч С.Нармандах нар явууллаа. Сургалтанд нийт 21 ээж түүний гэр бүлийнхэн оролцлоо.