Хордлого нь:
Эхэн үедээ жирэмсний хордлого гэж танихгүй ядарсан, бие муу байна гэж хүмүүс андуурдаг. Жирэмсэлсэн байх магадлалтай хүн эм болон энержи ундаа уухынхаа өмнө тестээр шалгаж үзэх хэрэгтэй.
Жирэмсний 3 сартай /8-11 долоо хоногтой/ болоход гэдэс томрохгүй боловч, хөх хөндүүр болж, хөхний толгойн өнгө тодорно.
Жирэмсний хордлоготой байх шинж тэмдгүүд:
Мөн ямар ч шинж тэмдэг илэрдэггүй хүн ч байдаг.
2. Жирэмсэн гэдгээ мэдсэн даруй эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй
Та жирэмсэн болсноо мэдсэн бол аль болох эрт эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Төрөх эмнэлэгтээ эртнээс тогтвол дараа нь тулгамдах зүйлгүй амар байх болно. Эмчийн хяналтанд орж тогтмол хугацаанд жирэмсний үзлэгт хамрагдах шаардлагатай.
Жирэмсний үзлэгээр:
Жирэмсний үзлэг нь тухайн эмнэлгээсээ шалтгаалаад өөр өөр байх ба жирэмсний 6 сар /23 долоо хоног/ хүртэл 4 долоо хоногт 1 удаа, жирэмсний 7 сартайгаас /24 долоо хоног/ 3 долоо хоногт 1 удаа, 9 сар /35 долоо хоног/ хүртэл 2 долоо хоногт 1 удаа, жирэмсний 10 сартай /36 долоо хоног/ үед долоо хоногт 1 удаа үздэг.
3. Жирэмсний эхэн үед анхаарах шаардлагатай зүйлс:
Жирэмсний 5 сар /16-19 долоо хоног/ -Тогтвортой болох хүртэл дараах зүйлс хориотой.
Жирэмсэн үед архи, тамхи хориотой. Мөн рентгенд харуулж болохгүй. Ялангуяа бага сартай үед ургийн эрхтэн үүсч байх үед рентгенд харуулахад урагт муу нөлөөтэй байдаг.
Жирэмсний 2-3 сар хүртэл гэдэс томрохгүй, ургийн хөдөлгөөн мэдрэгдэхүйн улмаас жирэмсэн болсноо мэдэх боломжгүй байдаг.
Жирэмсний 4 долоо хоногтой болоход хэвлий дэх ургийн төв мэдрэлийн систем болон зүрх үүсч эхэлдэг. Мөн жирэмсний 6 долоо хоногтой болоход эхо-гоор зүрхний цохилтыг сонсож болно. Жирэмсний 7-8 долоо хоногтой үед зүрх 4 ховдолд хуваагдаж, бөөр, ходоод, элэг зэрэг ихэнх дотор эрхтэнүүдийн хэлбэр үүсч эхэлдэг.
Улмаар 8-11 долоо хоногтой болоход бие болон хөл, гар нь тодорхой ялгагдахуйц болж хамар зэрэг нь мэдэгдэхүйц хэлбэртэй болж эхэлдэг.
Жирэмсний 2 сартайд 4гр орчим байдаг бөгөөд 1 сарын дараа ойролцоогоор 20гр болдог. Төрөх үедээ ойролцоогоор 3000гр хүртэл өсдөг.