Нийслэлийн Өргөө Амаржих Газар

  • Халдвар авснаас хойш 2-4 хоногийн хугацаанд далд байдалтай байж, ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно.
  • Үүний дараа дараах шинж тэмдгүүд илэрнэ
  • Халуурах
  • Нүд улайх, нуухтах
  • Нус гоожих, ханиах
  • Улмаар өндөр халуурч, нүүр, хүзүүнээс эхлэн дээд, доод үе мөчүүд рүү шилжих замаар бүх биеэр жижиг улаан гүвдрүүтэй тууралт гарна. 
  • Энэ нь улаан бурханы онцлог шинж юм. Тууралт нь загатнахгүй ба аажимдаа гуужиж, арьсан дээр бага зэргийн нөсөө үүсгэдэг.
  • Мөн хоолой өвдөж, хүзүүний арын булчирхай томорч, гараар барьж үзэхэд тэмтрэгдэнэ. Хэрэв улаан бурханаас сэргийлэх тарилга хийлгэсэн бол дээрх шинж тэмдгүүд бүдэг илэрч, хөнгөн хэлбэрээр өвдөж болно.

Хүндрэх үед

  • Улаанбурхан үүсгэгч вирус нь хүүхдийн биеийн эсэргүүцэл ба дархлааг сулруулдаг тул цаг хугацаанд нь зохистой эмчилгээ хийхгүй бол амархан хүндэрч дараах эмгэгүүд үүсгэдэг.
  • Уушигны гуурсан хоолойн үрэвсэл
  • Уушигны хатгалгаа
  • Чих, нүдний үрэвсэл
  • Тархи нугасны үрэвсэл

Уг өвчний үед хэрхэн асарч сувилах вэ?

  • Хүүхдийг 5-7 долоо хоног сургууль цэцэрлэгээс нь чөлөөлүүлж, халуун буурч, тууралт бүдгэртэл гэрийн асаргаанд байлгаж, тусгаарлана.
  • Хэвтрийн дэглэм сахиулах
  • Эрдэс, амин дэмээр баялаг хоол өгөх
  • Шингэн зүйл сайн уулгах
  • Хүүхдийн нүдийг буцалгасан бүлээн усаар цэвэрлэх
  • Амны хөндийг содтой усаар сайн зайлуулах
  • Өрхийн эмчийн заавраар эмчилгээ хийх ба эдгэрсний дараа нэг сарын хугацаад эмчийн хяналтанд байлгана.

Урьдчилан сэргийлэх

Хамгийн найдвартай сэргийлэлт бол сэргийлэх тарилга гэж үздэг. Улаанбурханы тарилгын эхний тунг 8-11 сартайд, давтан тунг нэг настайд хийлгэнэ.