Дээрхи тохиолдолуудад аль болох онгоцоор зорчихгүй байх нь зүйтэй юм. Мөн жирэмсний хожуу хугацаанд ялангуяа сүүлийн 1 сард онгоцоор нисэх нь дутуу төрөх асуудал үүсч болзошгүй тул ихэнхи авиакомпианууд урт болон богино хугацааны нислэгт билет олгодоггүй. Ер нь авиакомпианууд нэг урагтай жирэмсэн эхчүүдэд 36, харин ихэр жирэмсэн эхчүүдэд 32 долоо хоногоос дээш хугацаанд онгоцоор зорчихыг хориглодог байна.
Иймд жирэмсэн эхчүүд эмчээс заавал тодорхойлолт авах бөгөөд үүнд ( жирэмсний хугацаа, ургийн тоо өөрөөр хэлбэл ихэр эсэх, жирэмслэлт хэвийн тээж байгаа болон нислэг нь эх урагт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байх асуудал) заавал тусгана. Мэргэжлийн эмчийн тодорхойлолт болон хянаж буй эмнэлгийн баримтыг авиакомпани заавал шаардах бөгөөд шаардлагатай тохиолдолд нислэгийн үеийн нэмэлт даатгал авдаг.
Жирэмсэн эхчүүд маань жирэмслэлтийн явц хэвийн, ямар нэгэн эмгэг, жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны өвчин, эрт болон хожуу үеийн ходлогогүй байсан ч эхний 3 сар болон хожуу төрөх дөхсөн хугацаанд аль болох онгоцоор нисэхгүй байх шаардлагатай.
Нислэгийн үед гарах хамгийн гол хүндрэлүүд бол удаан хугацаагаар сууснаас хөлийн судсанд тромбоз үүсэх, архаг цус багадалтай эхчүүд хүчилтөрөгчийн дутмагшилд орох асуудлууд үүсч болзошгүй байдаг.
Таны нислэгийн аялал болон эрүүл жирэмслэлтийн зохистой дэглэмд тань амжилт хүсье!!