Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Аспирин (acetylsalicylic acid) нь стеройд бус үрэвслийн эсрэг эм бөгөөд циклооксигеназыг идэвхгүйжүүлэх, үрэвслийн эсрэг, цусны ялтаст эсийн үйл ажиллагааны эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Бага тунтай аспириныг (81 mg/day) жирэмсэн үед ихэвчлэн жирэмсний хожуу үеийн хордлого буюу преэклампси үүсэхээс сэргийлэх, үүссэн тохиолдолд цаашдын хүндрэлийг багасгах
зорилгоор хэрэглэдэг. Преэклампси үүсэх өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд бага тунтай аспириныг зохимжтой хугацаанаас эхлэн хэрэглэхийг зөвлөдөг. Харин преэклампси үүсэх дунд зэргийн эрсдэлт хүчин зүйл нэгээс олон байвал хэрэглэх нь зүйтэй гэж үздэг.

ЗӨВЛӨМЖ
American College of Obstetricians and Gynecologists (ACOG) and the Society for Maternal–Fetal Medicine нь дараах зөвлөмжийг гаргасан:
• Бага тунтай аспириныг (81 mg/day) преэклампси үүсэх өндөр эсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 12 долоо хоногоос 28 долоо хоногийн хоорондох (тохиромжтой хугацаа нь 16 долоо хоногоос өмнө) үеэс төрөх хүртэл хэрэглэх
• Бага тунтай аспириныг преэклампси үүсэх дунд зургийн эрсдэлт хүчин зүйл нэгээс олон байвал хэрэглэх
• Бага тунтай аспириныг преэклампси үүсэх эрсдэлт хүчин зүйл байхгүй, өмнө нь шалтгаан тодорхойгүй амьгүй төрөлт тохиолдож байсан бол хэрэглэхгүй байх
• Бага тунтай аспириныг ургийн өсөлт баригдах хам шинж үүсэх, дутуу төрөлтөөс сэргийлж хэрэглэхгүй байх
• Бага тунтай аспириныг жирэмсний эрт хугацаанд зулбахаас сэргийлж хэрэглэхгүй бай
хыг зөвлөдөг.

ЖИРЭМСЭН ҮЕД АСПИРИН ХЭРЭГЛЭХИЙН ЭСРЭГ ЗААЛТ

• АСПИРИН ЭМЧИЛГЭЭНИЙ ТУЙЛЫН ЭСРЭГ ЗААЛТАД:
o Стеройд бус үрэвлийн эсрэг эмийн бодисын харшил
o Хамрын ургацаг
o Аспиринаар үүсгэгдсэн гуурсан хоолойн багтраа өмнө нь тохиолдож байсан зэрэг нь орно.

• ХАРЬЦАНГУЙ ЭСРЭГ ЗААЛТАД:
o Өмнө нь хоол боловсруулах замаас цус алдаж байсан,
o Ходоод гэдэсний шархлаа өвчтэй,
o Хоол боловсруулах, шээс ялгаруулах замын цус алдалт,
o Элэгний үйл ажиллагааны алдагдал ордог.
o Жирэмсэн үеийн цус алдалт болон цус алдах эрсдэл өндөр байгаа үед тухайн эмэгтэйн эмнэл зүйн байдалд үнэлгээ өгсний үндсэн дээр аспириныг хэрэглэх, үргэлжлүүлэхийг мэргэжлийн эмч шийднэ.