Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Жирэмсэн үед витамин эрдэс бодисоор баялаг сайн чанарын хоол идэх ажил амралтаа зөв зохицуулах хэрэв зарим зайлшгүй шаардлагатай микроэлемент эрдэс бодис дутагдалтай ундны ус зайлшгүй шаардлагатай витаминаар дутагдалтай хоол хүнс хэрэглэдэг орчин бүсэд амьдарч байгаа нөхцөлд жирэмсэн эхчүүдэд витамины коррекци хийх шаардлага гардаг. Ялангуяа:
1. мах хэрэглэдэггүй цагаан хоол иддэг хүмүүс
2. хоол боловсруулах замын архаг өвчтэй хоолны тодорхой дэглэм барьдаг хүмүүс
3. хорт зуршилтай архи тамхи хэрэглэдэг хүмүүс
4. олон урагтай жирэмсэн эхчүүд
5. байгаль цаг уурын онцгой бүсэд амьдардаг хүмүүс
6. хоол тэжээлийн дутагдалтай нөхцөлд амьдардаг хүмүүс
7. хоол боловсруулах зам ходоод гэдэсний мэс засалд орж байсан хүмүүст витамины нэмэлт хэрэглээ шаардлагатай болно.
Витаминууд бие организмд тус бүрдээ өөр өөрийн үүрэг гүйцэтгэдэг юм. Жирэмсний үед
-йод витамин В6 витамин В12 цайрын хэрэгцээ 30% нэмэгддэг.
-кальциин хэрэгцээ 1,5 дахин
-фолийн хүчил хоёр дахин
-төмрийн хэрэгцээ хоёр дахин нэмэгддэг.
Энэ хэрэгцээ нь бүхэл бүтэн ертөнц тээж байгаа жирэмсэн эхэд төдийгүй эхийн хэвлийд байгаа шинээр төрөх хүүхдэд нэн шаардлагатай билээ. Ер нь витамины дутмагшил нь мэдрэл зүрх судас хоол боловсруулах системийн үйл ажилгаанд хямрал үүсгэхээс гадна тодорхой эрхтний хөгжилд хүртэл нөлөөлдөг.
ФОЛИЙН ХҮЧИЛ
В бүлгийн гол түлхүүр витамин бөгөөд бусад В6 В12 витамины хамт жирэмсний үед ураг нярайд олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү фолийн хүчлийн дутагдлаас тархи мэдрэлийн системийн эмгэг гаж хөгжил мэдрэлийн гуурсны цорго битүүрэхгүй байх анэнцефали микроцефали нуруу нугаламын салаалалт нугаламын гажиг үүснэ. Фолийн хүчил нь гемоглобины нийлэгжилтэнд оролцох ба түүний дутагдлаас цус багадалт үүснэ. Мөн фолийн хүчил нь ихсийн хөгжин боловсролтонд оролцож ураг шим тэжээлийн бодис хүчилтөрөгчөө хангалттай авч хэвийн өсч бойжих нөхцөл бүрдүүлж ихсээс шалтгаалах олон эмгэг ихсийн дутмагшил ихсийн ховхролт дутуу төрөлт хожуу хордлого хүүхэд бага жинтэй төрөхөөс сэргийлэхээс гадна ургийн оюун ухаан сэтгэцийн хөгжилд нөлөөлдөг байна. Хоногийн тун 400 мкг байна. Энэ тунгаар эхний 3 сар хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Шаардлагатай тохиолдолд эмчийн заавар болон эмчилгээний зорилгоор 800 мкг болгож болно.
ВИТАМИН В6
Уураг нийлэгжих үндэс болсон аминхүчлийн үүсэхэд чухал үүрэгтэй. Цус төлжилтөнд оролцохоос гадна мэдрэлийн системийн сэрэл саатлын процессыг зохицуулж байдаг. (Хэт цочромтгой мэдрэг болох) Энэ витамины дутагдлаас эхэн үеийн хордлого үүсэхээс гадна урагт тархи мэдрэлийн системийн хөгжилд оролцдог. Дутагдал болоход мэдрэлийн систем хямрах цус багадалт хоол боловсруулах замын эмгэг болохоос гадна таталт өгөх зовиур өгнө. Мөн пиридоксины дутагдлын гол шинжүүд нь жирэмсэн эхэд бөөлжих огиулах хоолны дуршил муудах цочромтгой болох нойргүйдэл үүсдэг.
ВИТАМИН Е
Энэ витамин нь уураг өөх тос нүүрс усны бодисын солилцоо болон эдийн амьсгалд оролцдог. Мөн чөлөөт радикалын хортой нөлөөллөөс хамгаалдаг антиоксидант юм. Дутагдал болоход амархан ядарч сульдах булчингаар өвдөх мөн зулбалт өгч болно. Дутагдснаар дутуу хүүхдүүдэд харааны хямрал цус задралаас шалтгаалсан цус багадал үүсгэж болно. Хэт илүүдэл болвол хүүхдэд зүрхний асуудал үүсгэдэг гэж Роттердамын Анагаахын их сургуулийн эрдэмтэн судлаачид баталсан.
КАЛЬЦИ
Өдөр бүр 1200-1400 мг кальци авч байх зайлшгүй шаардлага жирэмсэн эхчүүдэд үүсдэг. Ялангуяа жирэмсний 2-р хагас сүүлийн 3 сард кальцийн хэрэгцээ улам нэмэгдэнэ. Учир нь ургийн ясны систем араг ясны хөгжил түлхүү илүүтэй явагдана. Зөвхөн хүүхдийн шүд ясны системээс гадна мэдрэлийн систем зүрх булчин арьсны эд нүд чих үс хумс хэлбэржихэд чухал үүрэгтэй микроэлемент юм. Мөн жирэмсэн эхийн бөөрний үйл ажиллагааг хэвийн явуулахаас гадна яс сийрэгжилт булчингийн өвдөлт шүд хорхойтох хордлогоос сэргийлж байдаг чухал элемент.
ЙОД
Йод эхний 3 сард хамгийн хэрэгцээтэй байдаг. Ургийн 16 долоо хоног хүртэлх бүх эд эрхтэн системийн үүсэл хөгжил нь эхийн бамбайн булчирхайн хамгаалалтан дор явагддаг. Мөн ургийн бамбай булчирхай хэлбэржин бий болж ажиллаж эхлэхдээ йодын эх үүсвэрээ эхээсээ авдаг. Йодын дутагдлаас ургийн эрхтний гажиг эндемический кретинизм буюу оюун ухаан хомсдол гипотиреоз үүснэ. Хоногийн тун нь 250 мг. Йоджуулсан давс болон далайн гаралтай бүтээгдэхүүн нь йодын эх үүсвэр юм.
Далайн загас далайн байцаа инжир хасарваань нанжин чавга мах сүүн бүтээгдэхүүнд йод агуулагдана. Температурын нөлөөгөөр йод устдаг йод агуулсан бүтээгдэхүүнийг халааж буцалгаж хэрэглэхэд агууламж нь буурдаг гэж үздэг.
ТӨМӨР
Цус багадалаас сэргийлэх хамгийн гол бэлдмэл бол төмөр. Эх болон ургийн хүчилтөрөгчийн хангамжинд хамгийн чухал үүрэгтэй элемент. Гемоглобины бүрэлдхүүнд оролцож хэвлийд байгаа хүүхдэд хүчилтөрөгч зөөвөрлөхөд хамгийн гол нөлөөтэй. Мөн булчингийн эд үүсгэх уургийн найрлаганд оролцдог. Түүний дутагдлаас цус багадалт үүсэхээс гадна умайн булчингий чангарал өгч болно. Хамгийн гол эх үүсвэр мах ялангуяа тугалын мах үхэр цацагт хяруул гахай туулайн маханд ихээр агуулагдана. Түүнийг витамин С тэй хэрэглэхэд шимэгдэлт сайн явагдана.
ЦАЙР
Цайр нь ургийн өсөлт хөгжилт ургийн жинд нөлөөлдөг элементээс гадна эхийн төрөлтийн үйл ажиллагааны байдалд нөлөөлдөг гэж үздэг. Цайрын дутмагшилаас ургийн жин бага өсөлт хөгжил муутай намхан нуруутай хүүхэд гарахаас гадна эхийн төрөлтийн үйл ажиллагааны гажуудал төрөлт сунжрах төрөлтийн үеүд удаашрах төрсний дараах цус алдалт үүсч болно. Мөн хүүхдэд дархлааны хямрал өгч амархан өвчлөмтгий хүүхэд төрдөг.
ВИТАМИН D
Энэ витамины зайлшгүй хэрэгцээний тухай саяхнаас нэлээд хэлэлцэх болж чухал ярилцах асуудлын нэг болоод байна. Саяхныг болтол хүн Д витамины хэрэгцээг хүнснээсээ авахын хажуугаар наранд биеэ шарах наранд хангалттай явдаг бол хангалттай хэрэгцээгээр авчихдаг улмаар кальцын солилцоо дааврын зохицуулгаараа хэвийн явагдчихдаг гэж үзэж байлаа. Гэтэл гарлаг орон нарны шууд тусгалтай орчинд ажиллаж амьдардаг хүмүүс дэлхийн хүн амын 75% нь энэ витамины дутагдалтай гэсэн дүгнэлт гарсан.
Витамин Д гийн дутагдалыг нүдээр хараад юм уу шинж тэмдэгээр оношлох боломжгүй учраас заавал Д үзүүлэх өвөрмөц шинжилгээ өгөх шаардлага тавигдах боллоо. Энэ витамины дутагдал нь хүүхдийн биеийн болон оюун ухааны хөгжлийн дутмагшил үүсгэхээс гадна хүүхдэд чихрийн шижин шизофрени мэдрэлийн тархмалт хатууралт өвчин рассеянный склероз өвчин үүсгэх урьдчилсан нөхцөл болно. Жирэмсэн эхчүүд дутагдал болсон үед амархан ядарч сульдах зүрх судасны өвчин сэтгэл гутрал харшил хавдар ауттоиммунны өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдүүлдэг.
Энэ витамины дутмагшилтай нь оношлогдсон бол мөн эх сульдаагаар өвдөж байсан жирэмсний эхний сараас хэрэглэнэ. Харин ихэр жирэмсэн их хордлого ихтэй эрт үед бөөлжиж хоолны дуршил бага байсан бол 2 дахь 3 сараас хэрэглэнэ. Доз тун нь шинжилгээний хариугаас хамаарна.