Нийслэлийн Өргөө Амаржих Газар

COVID-19 халдвараас шалтгаалсан карантинтэй байгаа энэ үед олон зүйл асууж байгаа бөгөөд жирэмсний эхний 3 сард хийгдэх үзлэг шинжилгээнүүд хяналтанд ороход анхаарах зүйл асуусан учраас товч мэдээлэл өгөхөөр шийдэв.
1. Жирэмсний эхний 3 сарын хугацаанд буюу 12 долоо хоног хүртэлх хугацаанд заавал эмчид хандаж хяналтанд орж анхны үзлэг хийлгэж зөвлөгөө авсан байх шаарплагатай.
Жирэмсний анхны үзлэгт:
-Биеийн жин өндөр үзнэ, артерийн даралт 2 гарт хэмжинэ, уушиг зүрх чагнаж, гэдэс хэвлий тэмтрэн мөчид үзэж бүрэн үзлэг хийнэ.
Бөмбай булчирхай хөхний булчирхай болон суга цавины булчирхай тэмтрэн үзлэг хийнэ.
-Эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэгээр үтрээний дотуур үзлэг хийнэ. Толины үзлэг хийж үтрээ үүдэвч хэсгийн байдал, гарч байгаа шүүрэл үзэж шинжлэх, мөн салстын өнгө шүүрэл зэргийг харна. Үтрээ болон умайн хүзүүний сувгаас арчдас авч цитологи болон наацын шинжилгээ хийнэ. Дотуур үзлэг хийж умайн хэлбэр, хэмжээ, байрлал, дайврууд тэмтэрч үзнэ.
Анхны үзлэгээс хойш 7-10 хоногийн хяналтын давтан үзлэгт авагдсан шинжилгээнүүдэд дүгнэлт хийж бусад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулна. Давтан үзлэг 1 сарын дараа хийгдэнэ. Заавал хэт авиан шинжилгээ хийнэ. Умайд жирэмсэнг үр хөврөл тодруулж тодорхой хугацааны дараа ургийн зүрхний цохилт тодорхойлж мөн давтан жирэмсэн урд нь кесар мэс заслаар төрж байсан бол ургийн бэхлэгдсэн хэсэг ихэсжилт хаана үүсч эхлэхийг заавал тодруулна.
2. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийж эхэд архаг хууч өвчин болон эрхтэн тогтолцооны өвчин бий эсэх заавал тодруулна. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг 3 сар тутамд хийх ёстой.
3. Лабораторийн шинжилгээ
-Цусны бүлэг болон резус хүчин зүйл тодорхойлно.
-Цусны ерөнхий шинжилгээ
-Цусанд тэмбүүгийн шинжилгээ хийнэ, HBs-антиген ( гепатит В), HCV-антигенд антител ( эсрэг бие) илрүүлнэ.
-Цусны биохимийн шинжилгээ хийнэ. Биохимид: шууд ба шууд бус билирубин, уураг, глюкоз, мочевин, креатинин, АЛАТ, АСАТ, шүлтлэг фосфатаза үзнэ.
-Тусгай заалтаар гемостазиограммм үзнэ. ( тромбоэластограмм, фибриногены түвшин, тромбоцитын агрегаци, фибрин-мономерийн уусалтын байдал, фибриногены деградаци үзнэ.
-Тусгай заалтаар волчаночный антикоагулянт (ВА), фосфолипидын антителын спектр, АФС-н маркер үзнэ. ( аннексин V, протромбинд betta-2 гликопротеин)
-Тусгай заалтаар: удамшлын тромбофили байгаа эсэхийг тодруулах зорилгоор ( Антитромбин III дутмагшил, APC-тэсвэржилт ба FV-Leidin мутаци, C ба S протеин дутмагшил, G20202A протромбины генийн мутаци, MTHFR C667T генийн мутаци болон бусад шинжилгээнүүд хийнэ.)
-Тусгай заалтаар цусны ийлдсэнд гемоцистеин үзнэ.
-Тусгай заалтаар ХГ-д аутоантител байгаа эсэх тодруулна. ( анти-ХГ-аутоантител)
-Шээсний шинжилгээ үзүүлэх бүрд авах ёстой.
-Тусгай заалтаар хоногийн шээсэнд 17-КС үзнэ.
-Тусгай заалтаар цусны сийвэнд тиреодный даавар үзнэ.
-Тусгай заалтаар цусны сийвэнд чөлөөт тироксин үзнэ.
-Цусны сийвэнд ХГ-н betta-субьединиц үзнэ.
-Цусны сийвэнд PAPP-түвшин тогтооно.
-Үтрээний наацын шинжилгээ хийж цэвэршилтийн зэрэг үзнэ.
-Үтрээ болон умайн хүзүүнээс гарч буй шүүрэл ялгадасанд микроскопын шинжилгээ хийж антибиотек мэдрэг бактериолог шинжилгээ хийнэ.
-Хламид, уреаплазм, микоплазмд PCR хийнэ.
-Цусны сийвэнд ЦМВ, бэлгийн хомхойн 1 ба 2-р хэв шинж, токсоплазм, улаануудын антител илрүүлнэ.
Хэт авиан шинжилгээ
-Тусгай заалтаар хорионбиопси авч генктикч эмчийн зөвлөгөө авна.
Дээрхи шинжилгээнүүдийш хийснээр үр хөврөл, ураг, жирэмслэлтийг шинжлэн тодорхойлон, жирэмслэлтийн байдал явцад дүгнэлт өгөхөөс гадна, жирэмсний хугацаа, төрөх хугацааг тодруулан тогтооно.
Төрөх хугацааг тогтоохдоо сүүлийн биений юм ирсэн өдөр, хэт авиан шинжилгээний үзүүлэлт, үр хөврөл тогтсон хугацаа, өндгөн эс боловсрон, фолликул хагарч гадагшилсан хугацаа зэргээр тодруулна. Эх барихын сар буюу жирэмсний хугацаа, жирэмсэн үеийн ургийн хугацаа насыг долоо хоног бүрээр тооцон тэдээс тэдэн долоо хоногтой жирэмсэн гэж тооцож явдаг. Жирэмсний 1 сар бол 4 долоо хоногоор хэмжигдэх ба эхийн хэвлийд 10 сар 40 долоо хоног нийт 280 хоног болж гүйцэт нярай төрнө.
Сүүлийн биений юм ирсэн сараас 3 сарыг хасч ирсэн өдөр дээр 7 хоног нэмж төрөх хугацаа тогтооно. Мөн сүүлийн биений юм ирсэн өдрөөр уг эмэгтэй биений юмны мөчлөгийг тооцон яг хэзээ үр тогтсоныг тооцоолж болдог. Ингэхдээ өндгөн эс боловсрон фолликул хагарснаас хойш 2 хоног, эр бэлгийн эс дур тависнаас 4 хоног амьдрах чадвартай бөгөөд энэ хугацаагаар үр тогтоох чадвартай байдгыг тооцох ёстой. Сүүлийн үед хэт авиан шинжилгээ түүний үзүүлэлтээр бас төрөх хугацааг тогтоож байна.