Үтрээний мөөгөнцөр нь Candida хэмээх хөгц мөөгөнцөрийн бүлгийн нөхцөлт эмгэг төрөгчөөр үүсгэгддэг халдварт үрэвсэлт өвчин юм. Нэлээд өргөн тохиолдох ба тархалт тохиолдлоороо үтрээний нянгийн вагинозын дараа 2-р байр эзэлнэ. Бүх эмэгтэйчүүдийн 75% нь амьдралдаа нэг удаа мөөгөнцөртсөн байдаг ба тэдгээрийн 50% нь 2 болон түүнээс дээш удаа энэ өвчнөөр өвддөг гэдэг статистик байдаг билээ. Хүнд өвчин үүсгэдэг Candida бүлгийн хөгц мөөгөнцөр нь 10 гаруй төрөл байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн түгээмэл нь C. albicans, C. tropicalis, C. krusei, C. parasilosus, C. globrata юм.
Үүсгэгч нь-Candida бүлгийн хөгц мөөгөнцөрүүдээс C. albicans хамгийн элбэг тохиолдоно.
Тархалт-нийт жирэмсний 30% нь Candida илэрнэ.
Эмнэл зүй-мөөгөнцөрт үүдэвч болон үтрээний үрэвсэл, амны хөндийн мөөгөнцөр болон хоол боловсруулах зам, арьсны мөөгөнцөр илэрнэ.
Ураг нөлөөлөх-төрөх үед хүрэлцэх замаар халдвар авдаг. Хоол боловсруулах зам болон амны хөндийн мөөгөнцөр үүсэх нь маш түгээмэл. Халдвар авсан нярайн 90% нь амьдралын эхний долоо хоног буюу эрт нярайн үедээ амны хөндийн мөөгөнцөр болно.
Урьдчилан сэргийлэх нь-Үтрээний санаци
Эмэгтэйчүүдэд C. albicans гэдэсний микрофлорын бүрэлдхүүн хэсэг болж оршихоос гадна арьсанд хумсны дор байдаг. Үтрээнд мөн тодорхойлогдох ба үтрээнээс авсан шинжлэгдхүүний материалд 104 КОЕ/г хүртэл илрэхэд үрэвсэлт өвчин, эмгэг байдал үүсгэхгүй оршин байдаг.
Харин жирэмсний үед хөгц мөөгөнцөрийн тоо хэмжээ Candida эрс нэмэгддэг. Учир нь жирэмсний хугацаанд эсийн дархлаа дарангуйлагдаж гликогений түвшин эрс нэмэгдэж нь хөгц мөөгөнцөр үржиж олшрох үндсэн нөхцөл болдог. C. albicans нь өөрийн гадаргуугийн өвөрмөц бүтцийнхээ тусламжтайгаар үтрээний эпителиоцит эсэд бэхлэгдэж глиотоксин хэмээх бодис их хэмжээгээр ялгаруулан лейкоцит эсийн үйл ажиллагааг хямрааж, амьдрах чадварыг алдагдуулдаг онцлогтой. Үтрээний мөөгөнцөр үүсэхэд устрөрөгчийн хэт исэл Н2O2 үүсгэдэг лактобактерийн дутагдал болдог нь үрэвсэлт эмгэг үүсэх чухал хүчин зүйл болно. Жирэмсэн эмэгтэйн үтрээний бичил орчин устөрөгчийн хэт исэл буюу H2O2 үүсгэдэг лактобактераар баялаг байх нь шинж тэмдгийн мөөгөнцөрт эмгэг болон мөөгөнцөрт халдварт өвчин эмгэгээр өвдөхгүй байх үндэс болдог.
Жирэмсэн үед мөөгөнцөртвөл хэсэг газрын эмчилгээг заавал хийнэ. Эмчилгээ хийгдснээр бусад эрхтэн системд мөөгөнцөр үүсэх болон төрөх үед нярай мөөгөнцөрөөр халдварлахаас сэргийлнэ.