Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Орчин үед дурангийн мэс засал хурдацтай хөгжиж байгаа. Нийслэлийн өргөө амаржих газар  Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох дурангийн аргуудыг ашиглан  мэс заслыг 2009 оноос одоог хүртэл амжилттай  хийж байна.

Анх 1865 онд Desormeux давсаг дурандах шинжилгээг, 1879 онд Nitz хэвлийг дурандах ажилбар хийснээр орчин үеийн дурангийн мэс заслын эхлэл тавигдсан гэж үздэг. 1975 онд Францын эрдэмтэн М.А.Брухат, Х.Маннес нар дуранг ашиглан умайн гаднах жирэмсний үед үрийн хоолойд лазерын тусламжтай зүслэг хийсэн нь эмэгтэйчүүдийн мэс засалд шинэ дэвшил болсон байна. Нийслэлийн Өргөө Амаржих Газарт дурангийн мэс засал хийж эхлээд 11 жил болоод байна. 

Дурангийн мэс засал гэдэг нь хэвлийг нээхгүйгээр хэвлийн хэсэгт жижиг нүх гарган тусгай камер бүхий дуран ба мэс заслын сүүлийн үеийн төхөөрөмжийг оруулж гүйцэтгэдэг хөнөөл багатай мэс заслын арга юм.

Мэс засал хийхэд шаардлагатай орон зай үүсгэхийн тулд хэвлийн хөндийд хий(нүүрстөрөгчийн давхар исэл) оруулж тэлсний дараа трокар(мэс засал хийх төхөөрөмж гэдсэнд орж гарах нарийн хоолой) ашиглан 2-3 төрлийн дуран төхөөрөмжийг шургуулан мэс засал хийдэг.  Дурангийн хагалгааг 100 хувь ерөнхий  унтуулгатай хийгдэнэ.Дурангийн мэс заслын дараа өвчтөн бүрэн сэрсэн бол 2-3 цагийн дараа босч болдог.

Хэвлийд зүсэлт хийдэг уламжлалт мэс засалтай харьцуулбал зүсэлт багатай учраас шарх бага үүсгэдэг, үүнтэй уялдан өвдөлт мөн харьцангуй багасдаг. Түүнчлэн хурдан эдгэдэг тул хэвлийг нээж хийдэг мэс заслыг бодвол өдөр тутмын амьдралд хурдан эргэн орж болдог давуу талтай.


Дурангийн мэс заслын давуу талууд:

          Ор хоног бага

          Өвчтөнд хөдөлмөрийн чадвар хурдан сэргэнэ

          Мэс заслын дараах өвдөлт бага

          Эмнэлэгийн эм тариа, ороох боох материалын зардал бага

          Эмэгтэйд гоо зүйн ач холбогдолтой

          Хагалгаа дараах наалдац бага үүсдэг, эдэд гэмтэл бага үзүүлдэг

Нийслэлийн Өргөө амаржих газар, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг төлөвлөгөөт болон яаралтай  заалтаар  дараах дурангийн мэс засал хийдэг:

Мөн жирэмсний явцад өндгөвчний том үүсгэвэрийг дурангийн мэс заслаар эмчлэж байна. Дурангийн мэс заслын хувийг нэмэгдүүлсэнээр мэс заслын дараах хэвлийд наалдац бага үүсгэдэг, үйлчлүүлэгчид зовиур, өвдөлт багатай, мэс заслын дараах эд эрхтний нөхөн сэргэх чадвар өндөр, эмнэлэгт хэвтэх ор хоног бага, мэс заслын туйлын болон харьцангуй эсрэг заалт цөөтэй, хагалгааны үеийн, дараах хүндрэлүүд, хэвлийн нээлттэй хагалгаатай харьцуулан үзэхэд бага тохиолддог зэрэг нь уг мэс засал цаашид хөгжих нэгэн нөхцөл болж байна.

Цаашид манай эмэгтэйчүүдийн мэс засал тасаг нь доорхи дурангийн мэс заслын шинэ технологи нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Дурангийн мэс заслаар шийдэгдэх боломжтой эмэгтэйчүүдийн эмгэгүүдийн тоог улам нэмэгдүүлж, уг мэс заслаар гаршин ажиллах эмч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, дурангийн мэс засал өндөр хөгжсөн орнуудын туршлага судлан ажиллах нь мэс заслын хөгжлийн түлхүүр боллоо.