Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2024.09.25

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН

ХУРААНГУЙ:

Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл орж байна. Хэдийгээр зүрх судасны өвчин насжилттай холбоотой үүсдэг боловч эхлэл нь амьдралын эрт шатанд тавигддаг. Тиймээс залуу наснаас эхэлж урьдчилан сэргийлэлтийг хийж эхлэх шаардлагатай ба насан туршдаа хяналтаа үргэлжлүүлэх шаардлагатай юм.  Цэвэршилтийн үе ба цэвэршилтийн эрт үед зүрх судасны өвчний эрсдэлийг үнэлэх, цаашдын менежментийг төлөвлөхөд хамгийн тохиромжтой үе юм. Дунд ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдтэй харьцдаг бүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажилтнууд зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг мэдэх, эмэгтэй хүнд өвөрмөц урьдчилан сэргийлэлтийг эхлүүлэх, шаардлагатай бол зүрх судасны нарийн мэргэжлийн эмчид илгээх чадвартай байх нь чухал юм.  

ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛ:

ТАМХИДАЛТ: ЗСӨ-ний судас хатуурлын хамгийн гол бөгөөд сэргийлж болох хүчин зүйлд тамхидалт орсоор байна. Тамхидалт ба судас хатуурлын хоорондын эмгэг жамын тухай тодорхой ойлголт байхгүй ч, тамхи нь судасны үйл ажиллагааг алдагдуулдаг болох нь батлагдсан, ба судас хатуурлын хүчин зүйлийг хүчжүүлдэг болох нь тогтоогдсон. 

ДАРАЛТ ИХСЭЛТ: Цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад цэвэршилтийн дараах насанд даралт ихсэлтийн тархалт 2 дахин их байдаг.  Бүх насны эмэгтэйчүүдэд даралт ихсэлтийг хэмжиж хянах нь зайлшгүй бөгөөд цэвэршилтээс өмнөх, цэвэршилтийн шилжилтийн үе, цэвэршилтийн дараах эрт шатанд эмэгтэйчүүдэд даралтыг үр дүнтэй хянах нь хожуу насанд ЗСӨ үүсэхээс сэргийлнэ. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол илүү ихээр даралтын хэлбэлзэлтэй байж (тогтмол эрүүл болон эмгэгийн зааг даралттай байх <140/90 мммуб) судасны үйл ажиллагааны алдагдлыг үүсгэхэд хялбар байдаг.  

ӨӨХ ТОСНЫ СОЛИЛЦОО: ЗСӨ-ний хамаарлын судалгаагаар өөх тосны харьцааны алдагдлаас шалтгаалсан ЗСӨ-ний тохиолдолд хүйсийн ялгаа байдаг. Эмэгтэйчүүдэд нийт холестерол, бага нягтралтай липопротеины түвшин ба ЗСӨ-ний эрсдэлийн хамаарал эрэгтэйчүүдтэй харьцуулахад бага ба эмэгтэйчүүдэд өндөр нягтралтай липопротейны хэмжээ ЗСӨ-ний нас баралтын хамаарлыг илүүтэй тодорхойлдог.Триглицеридийн ихсэлт нь эмэгтэйчүүдийн ЗСӨ-ний нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлийн нэг болдог ба ялангуяа ӨНЛП багатай эмэгтэйчүүдэд давхар хүчин зүйл болдог

ЧИХРИЙН ШИЖИН: Чихрийн шижин өвчний (ЧШӨ) үр дагавраар зүрх судасны эмгэг болон хүндэрч нас барах эрсдэл эрс нэмэгддэг. Гэхдээ ЧШӨ-ий ЗСӨ-ий эрсдэл эмэгтэйчүүдэд эрчүүдтэй харьцуулахад өндөр байна. Цэвэршилтийн дараах ЧШӨ-тэй эмэгтэйчүүдэд цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдээс ЗСӨ-ий эрсдэл илүү байдаг ба энэ нь цэвэр насжилттай холбоотой юу эсвэл эстроген дааврын бууралттай холбоотой юу гэдэг нь тодорхойгүй.  ЧШӨ-тэй эмэгтэйчүүдэд хийсэн дааврын эмчилгээгээр ЗСӨ-ий эрсдэл буураагүй бөгөөд өндгөвчний даавар шууд нөлөөлдөггүй байж болохыг харуулсан.  ЧШӨ-тэй хүмүүст ЗСӨ-ий эрсдэлт хүчин зүйлийн хүйсийн ялгааг харуулсан27 бусад судалгаагаар эмэгтэйчүүдэд өөх тосны үзүүлэлт муу27, үрэвслийн маркерийн концентрац  эмэгтэйчүүдийн ЧШӨ-ий эмчилгээг тууштай хийдэггүй эмэгтэйчүүдэд ЗСӨ-ий олон эрсдэлт хүчин зүйл хавсардаг зэргээр тайлбарлаж болох юм.  Хооллосны дараах сахарын хэмжээ ЧШӨ-тэй 4 Climacteric May 2016 эмэгтэйчүүдэд ЗСӨ-ий эрсдэлийг эрэгтэйчүүдийнхээс илүү тодорхойлдог ба HbA1c–ээр ЧШӨ-тэй эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүүтэйгээр цус харвалтыг тодорхойлох боломжтой байжээ.