НӨАГ –ын Эмэгтэйчүүдийн тасаг нь 2009 оноос дурангийн мэс заслыг нэвтрүүлж, дурангийн сургалтын төвд болон гадаадын сургалтанд 61 эмч ,эмнэлгийн ажилтаныг сургаж үүнээс 5 эмч Европын диплом хамгаалсан байна .
· Эмэгтэйчүүдийн тасагт жилд нийт мэс заслын 40 орчим хувийг дурангийн аргаар хийгдэж байгаа нь эмэгтэйчүүдэд мэс заслын дараа өвдөлт бага, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэдэг , ор хоног бага ,жижиг зүслэгтэйгээрээ давуу талтай юм.
· Мөн монголдоо анхлан жирэмсэн үеийн өндгөвчний уйланхайтай эмэгтэйчүүдэд дурангийн мэс засал хийсэн.
· Жил бүр дурангийн мэс заслын нэр ,тоо өсч, 2012 оноос шинээр умайн хөндийн эмгэгүүдийг дурангаар оношлох, эмчлэх аргыг нэвтрүүлж амжилттай ажиллаж байна.
· 2017 оноос өндөр өртөгт мэс заслыг эрүүл мэндийн даатгалаар хийж байна.