Эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдлээ хуваалцах эрх зөвхөн даатгуулагчид байдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна” гэж заасан байдаг.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газар хариуцдаг бөгөөд шимтгэлийн ногдуулалт аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжин манай байгууллагад бүртгэгддэг тул даатгуулагчдын шимтгэл төлөлт 48-72 цагийн дараа баталгааждаг.
Иймд аливаа гэнэтийн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ЭМД-ын шимтгэлээ цаг алдалгүй төлсөнөөр даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.