Өнөөдөр НӨАГ-ын Б зааланд 08:00 цагт IRCLASS баталгаажуулалтын байгууллагын ерөнхий менежер, Олон улсын менежментийн стандарын аудит болон сургалтын 20 гаруй жилийн туршлагатай Олон Улсын Тэргүүлэх Аудитор, Зөвлөх мэргэжилтэн Дройсвами Кришнасвами хүрэлцэн ирж "Эрүүл мэндийн байгууллагад ISO 9001 стандартыг нэвтрүүлсний үр ашиг", “ISO 9001:2015 ҮЛ ТОХИРОЛ” сэдвээр лекц уншлаа.