Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2019.06.12-ны өдөр Франц улсын “Аксион Монголи” нийгэмлэгийн ерөнхийлөгч Бертранд Бөн, Клейр, Вероник нар манай улсын нярайн өвчлөлийг бууруулах, эмчилгээ үйлчилгээг шинэ түвшинд хөгжүүлэх сайн үйлсийн хүрээнд Өргөө амаржих газрын нярайн тасагт  нэн шаардлагатай 30 сая төгрөгийн өртөг бүхий 3 ширхэг өндөр даралтын хүчил төрөгчийн аппаратыг хандивлаж, гардуулан өглөө. Франц улсын “Аксион Монголи” нийгэмлэг нь 2018 онд Туннел фото эмчилгээний аппарат 1, Нярайн СРАР аппарат 1-ийг мөн Өргөө амаржих газрын нярайн тасагт хандивлаж байсан билээ.Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.