АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор Б.Жаргалсайхан олон талт хамтын ажиллагаатай АНУ-ын Лос-Анжелесийн Хүүхдийн эмнэлэг, Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор, хүүхдийн их эмч Давид Варбуртон, АНУ-ын Чикаго хотын Иллиниосийн их сургуулийн профессор, нярайн тасгийн эрхлэгч Раж Ушанарын хамт Нийслэлийн Өргөө амаржих газрын төрөх өрөө, нярайн тасгийн үйл ажиллагаатай танилцав. АНУ-ын нарийн мэргэжлийн профессорууд нярайн эмч нартай "НЯРАЙН СЭХЭЭН АМЬДРУУЛАХ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ" сэдвээр уулзалт, ярилцлага хийж, зарим нэгэн өвчтөнг үзэж, зөвлөгөө өгөв. АНУ-ын профессоруудыг Өргөө амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Дүүрэнбилэг хүлээн авч уулзаж, цаашид нярайн өвчлөлийн чиглэээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.