2019.11.28 НӨАГ-ын Эрдэм шинжилгээ сургалт гадаад харилцааны алба өөрсдийн ажиллах нөхцөлөө сайжруулж 1 ширхэг иж бүрэн компютер худалдан авч байгууллагатаа хандивлаж байна. Мөн тус албаны зүгээс Өргөө амаржих газрын Төгсөлтийн дараах сургалт буюу Резидент эмч нарын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах бүтээлч ажлуудыг хийж байгаа бөгөөд албандаа хэрэглэж байсан 1 ширхэг компютерийг резидент эмч нарын өрөөнд тавьж , ширээ сандал, богино долгионы зуух гэх мэт зүйлсийг авч тавиад байна.