Резидент эмч нарын сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, Коронавируст халдвар /СOVID-19/-ын цар тахал 2020 оны 03 сард анх гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дайчлагдан ажиллах Резидент эмч нарын бэлэн байдлыг ханган ажиллаж, цаг үетэй холбоотой судалгаа, тайланг хурдан шуурхай гарган ажилласанд талархал илэрхийлж эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт мэдлэг чадвар, сэтгэл оюунаа зориулан салбарын хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлэн 2021.05.14-ний өдөр Сургалтын менежер Б.Мөнхшүрийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нэрэмжит шагнал болох “ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” Хүндэт тэмдгээр шагналаа.