Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2019.02.19-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Үйлдвэрчний хорооноос “Амилуулах суурь тусламж”-ийн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг НӨАГ-ын Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч С.Дүүрэнбаяр явууллаа. Тус сургалтад Өргөө амаржих газрын захиргаа, инженер техникийн ажилчид 50 хүн хамрагдав. Сургалтаар Ухаангүй байгаа хүнийг таних, цээжний шахалт болон амьсгал өгөх >Автомат гадаргуун Дефибриллятор (АЕD)-н талаар анхан шатны ойлголт авч, ашиглах Анхны тусламж үзүүлэх дадлага ажилыг  эмнэлгийн тусгай манекен ашиглаж үзүүлэх сургалт, хичээлийг орлоо.