2019.12.18-ны өдөр Нийслэлийн Өргөө Амаржих Газрын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо 2019 онд хийсэн ажлаа МҮЭХ-д тайлагнаж ажлаа дүгнүүллээ.Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар Өргөө амаржих газрын эмч, ажилтнуудтай уулзаж, Салөарын ТҮ зэрэглэлээр цалинждаг эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер болон нярав, нягтлан, аж ахуй, үйлчлэгч зэрэг захиргаа нийтлэг үйлчилгээний ажилтнуудад тулгамдаж буй асуудлаар МЭМАҮЭ-ийн холбооноос гаргасан албан хүсэлтийн дагуу ажиллаж, эмч ажилтнуудтай уулзаж МҮЭХ болон салбарын ҮЭ-ээс зохион байгуулсан үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, санал хүсэлтийг нь сонслоо.