Хөхний бүтэц: Үйл ажиллагааны хамгийн бага хэсгийг альвеол гэх ба энэ нь хөхүүл үед томорч сүү боловсруулдаг. 150-200 альвеол нийлж дольк үүсгэнэ. 30-80 дольк нийлж, доль үүсгэнэ. Нэг хөхөнд 15-20 доль байна. Эдгээрийн гадагшлуулах цорго нь хөхний товчинд ирж нээгдэнэ. Эдгээрээс гадна хөхний бүтцэд холбогч эд, өөхний эд орно.
Хөхний хөгжил: Үр хөврөлийн 10 дахь долоо хоногоос хөх үүсч эхэлдэг. Эр урагт үр хөврөлийн төмсөгний дааврын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой хөхний булчирхайн хөгжил зогсдог байна. Төрсний дараа нярайд эхний 3-5 дахь хоногт эхийн дааврын нөлөөгөөр хөх бага зэрэг томордог. Заримдаа хөхнөөс шүүрэл гарч болдог. Хүүхэд насанд шилжилтийн нас эхлэх хүртэл хөхний булчирхайн сувгууд уртсана гэвч хөх хэмжээгээрээ томрохгүй. Шилжилтийн наснаас эхлэн бэлгийн дааврын нөлөөгөөр хөхний хөгжил түргэснэ. Шилжилтийн насны төгсгөлд хөхний хөгжил 90% хүртэл хөгжин 150-200гр жинтэй болдог. Жирэмсний үед хөхний булчирхайн хөгжил гүйцэж 800-900гр жинтэй болно. Энэ үеээс эхлэн альвеолд шүүрэл ялгарч эхэлнэ.
Төрсний дараа сүүний үүсэл эрчимжин хөх томорч зарим тохиолдолд 3-5 кг хүрдэг байна. Хөхүүлэхээ болиход хөх жижгэрч өөхөн эд нь холбогч эдээр солигддог байна. Нас ахихын хэрээр хөхний булчирхайлаг эд нь өөхөн эдээр солигддог ялангуяа 40-өөс дээш насанд энэ нь эрчимждэг. Цэвэршсэний дараагаас булчирхайлаг эд нь өөхөн эд бага зэрэг холбогч эдээр бүрэн солигддог байна.
Хөхний эмгэгүүд:
Хөгжингүй орнуудад хөхний хортой болон хоргүй өөрчлөлт 1:10 харьцаатай байна. Хөгжиж буй оронд хортой өөрчлөлт ихсэх хандлагатай байна.
Хүйс: Эрчүүдэд маш ховор. Төрсөн ялангуяа олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх нь ховор. Төрөлтөөр төгссөн жирэмслэлт нь хорт хавдар үүсгэх рискийг бууруулдаг байна.
Шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүд: Дааврын хүчин зүйлүүд
Дааврын бус хүчин зүйлүүдэд:
Оношилгоо: Гурвалсан аргаар оношилно.
1. Хөхний архаг өвдөлт.
Тодорхойлолт: Биений юмны мөчлөгийн 2 долоо хоногоос дээш хугацаанд эмэгтэйн өдөр тутмын амьдралыг өөрчлөхүйц хүчтэй өвдөхийг хэлнэ.
Илрэх шинж тэмдэг:
Биений юмны мөчлөгтэй холбоотой: биений юмны дунд үе эсвэл өмнөх 3 хоногт өвдөлт илрэх ба биений юм ирэнгүүт өвдөлт арилна. Хөнгөн явцтай ихэвчлэн хоёр хөхөнд зэрэг илэрнэ. 30-50 насанд элбэг тохиолдоно. Булчирхайлаг үүсгэвэр тэмтрэгдэж болно.
Биений юмны мөчлөгтэй холбоогүй: Нэг их элбэг биш, 40-өөс дээш насанд тохиолдоно. Чээжний урд хананы гэмтэл, хөхний мэс засал, хуучин үрэвслийн үлдэц зэргээс шалтгаалан өвдөлт үүсдэг.
Хөхний өвдөлтийн үед үзүүлэх тусламж. Өвдөлтийг үнэлэх (Хэр хүчтэй, давтамж, байрлал гэх мэт)
Гурвалсан аргаар оношилно.
Эмчилгээ: Үнэхээр хөхний өвдөлт мөн эсэхийг ялгах нь эмчилгээнд чухал нөлөөтэй.
2. Хөхний үрэвсэл буюу мастопатия.
Хөхний үрэвсэл элбэг тохиолддог. Ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйд элбэг ба эмэгтэйчүүдийн бусад эмгэгтэй хавсран илэрдэг.
Шинж тэмдэг: Өвдөлт.
Сарын тэмдэг ирэхийн өмнө заримдаа сарын тэмдгийн эхний хагаст өвдөлт байна. Хөхний эдэд эмзэглэлтэй хатуувтар хэсэг тэмтрэгдэж болно. Өвдөлт хэсэг газарт байхаас гадна заримдаа гар, далруу дамжиж болно. Оношилогоо: Гурвалсан аргаар оношилно.
Эмчилгээ: Эмийн эмчилгээ (дааврын болон дааврын бус)
3. Хөхний үүсгэвэр
Шинж тэмдэггүй, 90-95% нь дааврын 5–10% нь удамшлын гаралтай байна. 40-өөс дээш насанд тохиолдоно.
4. Хөхнөөс ялгадас гарах. Хамгийн элбэг тохиолддог нь хөхнөөс сүү гарах юм.
Шалтгаан: Үргүйдэл.
Оношилгоо: Бодит үзлэг.
Пролактин даавар тодорхойлох (хэт их байгаа тохиолдолд компьютер оношлогоо хийх)
Эмчилгээ: Эмийн эмчилгээ.
Санамж: Хэрэв хөхний талаас ямар нэг зовуурь илэрсэн тохиолдолд
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын зөвлөснөөр 40-50 насны эмэгтэйд маммаграфи 2 жилд 1 удаа, 50 наснаас хойш жилд 1 удаа өгөх хэрэгтэй.