Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2025 оны 4-р сарын 09-ний энэхүү өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н. Батсайхан, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Х. Ганцэцэг нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газраас эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн булчирхайн эмч, эмэгтэйчүүдийн мэс заслын гэсэн 3 чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын багтай Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвд батлагдсан хуваарийн дагуу хамтран ажиллах юм.