2025 оны 04-р сарын 09-ний энэхүү өдөр Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвийн дарга Д. Долгормаа болон Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н. Батсайхан нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь 2025 оны 04-р сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд жирэмсэн ээж нартаа амны хөндийн эрүүл мэндийн талаар боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төв нь шүд, эрүү нүүрний үзлэг оношлогоо, зөвлөгөөг эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлж эхлэх юм.
