Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс нь дипломат харилцаа тогтоосны 60 жил, Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны 20 гаруй жилийн түүхтэй билээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад айлчлан ирсэн Франц улсын Аллиер мужийн АПАУ нийгэмлэгийн эмч, сувилагч, гэр бүл төлөвлөлтийн мэргэжилтэн, хөдөлгөөн засалч, сэтгэлзүйч сексологич нарын баг бүрэлдэхүүнийг Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н. Батсайхан тэргүүтэй удирдлагууд хүлээн авч уулзлаа.

АПАУ нийгэмлэгийн баг бүрэлдэхүүн нь 2025.04.21-22-ны өдрүүдэд тус амаржих газрын эмнэлгийн тусламж үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв, Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасаг, Амбулаторийн тасгийн нөхөн үржихүйн кабинет, Нярайн тасагт ажиллан, мэдлэг туршлага солилцох дадлага сургалтуудыг хамтран зохион байгууллаа.

2025.04.21-нд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргийн 50 гаруй өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцох хэлэлцүүлгийг зохион байгуулсан. 2025.04.22-нд "Төрсний дараах сэтгэл гутрал" сэдэвт судалгааны үр дүнг танилцуулсан. 

Манай амаржих газарт хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага мэдлэгээ солилцсон АПАУ нийгэмлэгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье