Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2025 оны 4-р сарын 24 ны өдөр НӨАГ, Хүрээ амаржих газартай хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын ЛСА ОУ-ын байгууллагын сайн дурын ажилтан, нийгмийн эрүүл мэндийн сувилагч магистр зэрэгтэй эх баригч Ито Мэй "Төрөлтийн эерэг туршлагыг сайжруулахад чиглэсэн төрөх үеийн тусламж үйлчилгээ" НӨАГ-ын Сувилахуйн албаны эх барихуйн арга зүйч, эх баригч, АУ-ны магистр А.Амарбаясгалан "Сувилахуйн манлайллыг нэмэгдүүлэх, ажилтнуудыг идэвхжүүлэх урам зориг өгөх" сэдвээр мөн Сургалт, олон нийттэй харилцах арга зүйч О.Туяацэцэг, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн арга зүйч М.Пүрэвхатан, Дутуу тээлтийн тасгийн арга зүйч Э.Сүлдмаа, Амбулаторийн тасгийн арга зүйч Д.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй сургалтыг жүжигчилсэн тоглолт хэлбэрээр нийт-32 Эх баригч, сувилагч нарыг хамруулан зохион байгууллаа.