Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Кагавагийн Их Сургуулийн эмнэлгийн Ассошиат Профессор, Төгсөлтийн дараах сургалтын асуудал хариуцсан орлогч захирал Санюки Ясуда (M.F.,D.Med.Sc) тэргүүтэй Кагавагийн Их сургуулийн эмнэлгийн Нярайн тасгийн эрхлэгч, Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн албаны дарга, Эх баригч, Сувилахуйн албаны дарга, Жайкагийн ажилтнуудыг Нийслэлийн Өргөө амаржих газар-н дарга Н. Батсайхан хүлээн авч уулзлаа.

Кагавагийн Их сургуулийн эмнэлэг нь Нийслэлийн Өргөө амаржих газарт аппарат тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж, шаардлагатай багаж, аппаратыг бэлэглэж эх, нярай нарт маань томоохон тусламж үзүүлсэн билээ. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд маань мэдлэг, ур чадварын дэмжлэг үзүүлснийг цохон тэмдэглэн талархлаа илэрхийллээ.

Монголын перинатологийн нийгэмлэгийн санаачлагаар нярайн шарлалтын скринингийг япон эмч нартай хамтран эхлүүллээ.