Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н. Батсайхан болон Baby World Mongolia хүүхдийн дэлгүүр "LANSINOH" брэндтэй эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр "Хамтран ажиллах санамж бичиг" байгууллаа.
Тус хамтын ажиллагааны хүрээнд:
- Шинээр төрсөн ээжүүд болон эрүүл мэндийн ажилтан, эмч нартай хамтран сургалт зохион байгуулах
- Нийгмийн хариуцлагын хүрээнд эх нярайд таатай орчин бүрдүүлэх, бараа бүтээгдэхүүний дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Дутуу нярайн эндэгдэл бууруулах сүүний банкны үйл ажиллагааг тасалдалгүй явуулах болон бусад төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Эх, нярайд хайр, халамжийг мэдрүүлж буй сайн үйлс тань улам өргөжин дэвжих болтугай.
