Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2025 оны 9 дүгээр сарын 5-нд Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н.Батсайхан, Нярайн тасгийн эрхлэгч Б.Өлзийхишиг нар БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн захирал, Дутуу нярайн судалгааны төвийн захирал, Нярайн зөвлөх профессор Ким Хан Сүк-тэй хамтын ажиллагаа эхлүүлэх албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Нярайн эрчимтийн тасаг, Хүүхдийн эрчимтийн тасаг, Ургийн клиник, Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасаг, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг болон амбулаторийн тасгуудын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд цаашид эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Энэ нь дутуу нярайн тусламж үйлчилгээнд томоохон ахиц гарахад дөхөм болох алхам юм.

Энэ хамтын ажиллагааны онцлог нь:

  • Манай амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд БНСУ-д очиж суралцах, дадлага хийхээс гадна
  • Сөүлийн Их сургуулийн туршлагатай баг Монгол Улсад ирж зөвлөх, сургах ажлыг зохион байгуулна.