Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Өргөө амаржих газар нь БНСУ-ын Эх, нярайн эрүүл мэндийн холбоо хийсэн хамтын ажиллагааны хүрээнд KICCE Солонгосын хүүхдийн асаргаа, боловсролын институтад зочлон, тус хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт хийлээ.

Энэхүү хамтын ажиллагааны онцлог нь:

БНСУ-аас төрсний дараах асаргаа, сувилгааны чиглэлээр мэргэшсэн туршлагатай баг Монголд ирж цуврал сургалтыг зохион байгуулах бөгөөд энэ нь төрсний дараах эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг болох юм. Хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 15-наас эхлэн Монголд анх удаа “Төрсний дараах асаргаа сувилгааны эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ажиллахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.