Нийслэлийн Өргөө Амаржих Газар

 

БНСУ-ын Чеонжү хотын Чеонбукийн Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н.Батсайхан, МУ-ын Хүний гавьяат эмч, НӨАГ-ын Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх зэрэгтэй эмч, АУ-ы доктор Ш.Цэрэнсамбуу нар БНСУ-ын Чеонжү хотод Чеонжү хотын Чеонбукийн Их Сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Энэхүү гэрээгээр Эх барих, Эмэгтэйчүүдийн мэс засал, Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, Үргүйдэл, Нярайн эрчимт эмчилгээ, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар болж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хамтран эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн солилцох, НӨАГ-ын эмч, резидент эмч, эх баригч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, зочин профессор урих, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, конференци хийх зэрэг асуудлууд тусгагдсан байна.