Нийслэлийн Өргөө Амаржих Газар

ОГНОО: 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 28   

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Нийслэлийн Өргөө амаржих газрын байранд үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: НӨАГ-2020-04-28-01

Нийслэлийн Өргөө амаржих газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулалтанд оролцогчийг /хуулийн этгээд/ “Нийслэлийн Өргөө амаржих газрын байранд үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОГЧ НЬ ДАРААХ ШААРДЛАГУУДЫГ ХАНГАСАН БАЙНА. Үүнд:

1.     Түрээсийн төлбөр төлөх, барьцаа төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

·   Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сар/, аж ахуйн нэгжийн  санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт/

·   Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.

·   Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

2.             Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн, ямар үйлчилгээний чиглэлээр түрээслэх тухай саналаа болон өөрийн нэр хаягийг тодорхой бичиж ирүүлсэн байх.

3.             Тухайн үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай байх бөгөөд сүүлийн 6 сар эрхэлсэн ажлын тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт. 

4.             Түрээслэх байрыг ямар үйл ажиллагааны чиглэлээр ашиглахаас хамаарч шаардагдах тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, ажиллах хүчний чадамж. /Тусгай шаардлагаас харах/

5.             Түрээсийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч тухайн үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл шаардана.

6.             НИТХ-ын 2010 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд мөрдөх нэгж талбайн доод үнэ”-ээс багагүй байх.

7. Байр талбайтай холбоотой мэдээллийг түрээслэгч байгууллагаас тодруулна уу.

Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 1-1-д байрлах НӨАГ-ын байрны захиргааны 1 дүгээр давхарт эдийн засагчийн өрөөнд ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтын материалыг 10 цаг 30 минутанд нээнэ. 

Зөвхөн шалгарсан иргэн, аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

Тодорхой мэдээлэл, тусгай шаардлага болон сонгон шалгаруулалтын дүнг http://urguu-amarjikh.ub.gov.mn/ цахим хаягаар авна уу.

Холбоо барих утас-88297070   

 

Нийслэлийн Өргөө амаржих газрын байранд дараах үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг  сонгон шалгаруулна

     

2020.04.28

Түрээслүүлэгч

Түрээслүүлэх байр

Зориулалт

1

НӨАГазар

Амбулаторийн 1-р давхарт

Кофе шоп (12м2)

 

Эмнэлгийн кофе шопыг (12м2) түрээслэн

ажиллуулах иргэд, аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлага

 

Улаанбаатар хот

1.     Кофе шоп нь эмнэлгийн ажилчид болон эмнэлгээр үйлчлүүлэгчдэд үйлчлэнэ.

2.     Кофе шоп-д нийлүүлэгдэж буй цай кофе, амттан зэрэг нь чанарын шаардлага хангасан, нийлүүлэгч байгууллага нь албан ёсны эрхтэй байх.

3.     Кофе шоп-д ажиллаж буй хүнийг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулсан бичиг баримтыг хавтас бүрдүүлэн хадгалж ажиллана. / ажилчид 6 сар тутамд цагаан хорхой, ДОХ, гепатит вирус зэрэг шинжилгээ хийлгэх ёстой./

4.     Кофе шоп нь зарагдаж буй зүйлсийг хадгалах зориулалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх ба хадгалах хугацаа, горимыг чанд сахих

5.     Үйлчлүүлэгчдэд үйлчлэх нэг удаагийн хэрэгсэл /аяга, таваг, халбага, сэрээ/ болон эд зүйлээр ханган ажиллана.

6.     Үйлчлүүлэгчдэд ойлгомжтой байдлаар меню болон үнийн тарифыг гарган ажиллах.

7.     Тус үйлчилгээ явуулж буй өрөөний урсгал засвар, цэвэрлэгээ, үйлчилгээ, цайлах өрөөний тав тух, хүнсний аюулгүй байдалд дотоодын болон хөндлөнгийн хяналтыг жилд 2-оос доошгүй удаа хийлгэнэ.

8.     Зарагдаж буй цай кофе, амттан зэрэг нь зах зээлийн үнтэй дүйцэхүйц байх.

9.     Баталгаат бус газраас нийлүүлэлтээр бараа, бүтээгдэхүүн авч худалдахыг хориглоно.