Оруулсан огноо: 2022 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: “Өргөө амаржих газар” ТМЭ-ийн цайны газрын талбайг /тоног төхөөрөмжгүй/ түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах.
Төрийн өмчийн хорооны 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн дугаар 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн “Өргөө амаржих газар” ТМЭ-д цайны газрын талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь 2022 оны 07 дугаар 07-ны өдрийн 10:00 цагаас өмнө “Өргөө амаржих газар”ТМЭ-д материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.
Ирүүлэх материалдаа дараах зүйлсийг тодорхой тусгасан байна. Үүнд:
Түрээслэх талбайн талаарх товч танилцуулга:
№ |
Түрээслэхээр санал болгож буй талбайн зориулалт |
Талбайн хэмжээ /м.кв/ |
Түрээслэх үний доод хэмжээ |
талбайн байршил |
Цайны газрын зориулалтай /тоног төхөөрөмжгүй/ |
108м2 |
10,000₮ |
ӨАГТМЭ-ийн өргөтгөлийн B1 давхар |
Жич: Түрээслэх үнэнд цахилгаан, дулаан, усны төлбөрийн үнэ ороогүй болно.
Хавсралт-1
Түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах худалдаа үйлчилгээнд тавигдах шаардлага:
№ |
Үйлчилгээний чиглэл |
Үндсэн шаардлага |
ӨАГТМЭ-ийн тавигдах шаардлага |
1 |
Цайны газар |
✔ Аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй байх ✔ Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байх. ✔ Үйл ажиллагааны үндсэн стандарт хангасан байх
|
|
Сонгон шалгаруулах комисс нь “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулалтад оролцогчдын материалыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авч, шалгаруулалтыг хуулийн дагуу явуулж “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г байгуулна.
Шаардлагатай мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: СБД 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, автозамчдын гудамж
Захиргааны хаалга 111 тоот
Харилцах утас: 97187777, 77000101