Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Өргөө амаржих газрын Б1 давхарт байрлах

“Цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.

 

  

Сонгон шалгаруулалтын дугаар: ЦГ-ӨАГ/СШ-2022

 

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 172,1м2

 

       Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох бичиг баримт

2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

Ø  Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сарын байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Цайны газар”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

Ø  Санхүүгийн тайлан /2022 оны эхний хагас жилийн тайлан/

      3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

      4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

      6.   Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

      7. Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбар. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны тогоочтой байх/.

      8.   Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга, технологийн карт.

      9.  Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 11-р сарын 22-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 304 тоотод байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

                             

                           Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

                                        Холбоо барих утас: 311071, 95292991