Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Тус амаржих газрын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нийт 16 ажил худалдан авах ажиллагааны тусаж 3,616,538,4 мян. төгрөг төлөвлөгдсөн байна. Эмнэлгийн даргын 2024 оны А/09 дугаар тушаалаар эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах  үнэлгээний хороо нийт 43 багц бүхий 2,056,178,100 төгрөгийн тендерийг зохион байгуулж ажилласан. Тайлант хугацаанд 32 багцад 1704 819.8 мян.төгрөгийн гэрээ хийгдсэн байна. 11 багцын 257,755,9 мя.төгрөгийн худалдан авалтыг цахим худалдан авалтын сайтад байршуулан худалдан авалтыг зохион байгуулж байна.

Эмнэлгийн даргын 2024 оны А/10, А/22 дугаар тушаалаар хоол үйлчилгээний  цахим худалдан авалтыг зохион байгуулж ажилласан. 2024 оны А/10,  А/22 2024.06.24-нд тендер шалгаруулалтыг зарлаж тендерийг хүлээн авч үнэлэхэд хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр Шинээ ЗБНН 357 000.0 мя.төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Эмнэлгийн даргын А/08 тушаалаар Эмнэлгийн цэвэрлэгээ үйлчилгээний бараа, материал худалдан авах” арга хэмжээг 65,000,000 сая төгрөгийн төсөвтэйгөөр төлөвлөж багц 1 28,650,210 төгрөгийн гэрээ байгуулсан. “Харуул хамгаалалтын үйлчилгээ”  арга хэмжээ нь 65,000,000 төсөвт өртөгтэй төлөвлөгдөж Их Есүнгэ ХХК-тай 1 63,800,000 төгрөгийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.