2024 оны 11-р сарын 13-ны өдөр
1-р хэлбэрийн чихрийн шижин: Нойр булчирхайн инсулин ялгаруулдаг эсүүд (бета эсүүд) нь дархлааны системээс болж устсан тохиолдолд үүсдэг. Ийм эмгэгтэй хүмүүс инсулин ялгаруулдаггүй учир цусан дахь сахар/глюкоз/-ын хэмжээг тогтвортой барихын тулд инсулин тариулах шаардлагатай.
2-р хэлбэрийн чихрийн шижин: Уг хэлбэрийн чихрийн шижин нь маш элбэг тохиолддог. 2-р хэлбэрийн чихрийн шижин нь 1-р хэлбэрийн чихрийн шижингээс ялгаатай нь инсулин ялгаруулдаг. Гэвч ялгарсан инсулин нь шаардлагатай хэмжээнд хүрэхгүй эсвэл өвчтөний биед нөлөө үзүүлдэггүй. Энэ тохиолдолд глюкоз эсүүдэд хуваарилагдаж чадахгүйд хүрдэг.
- Ихэвчлэн илүүдэл жинтэй, 40 гаруй насны хүмүүс өвчлөх хандлагатай боловч хэвийн жинтэй хүмүүс тусах магадлал ч бий. Сүүлийн үед хүүхдүүд хүртэл өвчилж байгаа нь хэт таргалалт залуужиж байгаагийн илрэл юм.