Нийслэлийн Өргөө Амаржих Газар

 

ДЭЛХИЙН ДУТУУ ТӨРӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ӨДӨР”-ийн хүрээнд 2019.11.18-ны өдөр Өргөө амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч, нярайн эмч Б.Болормаа, нярайн эмч Ц.Цолмон нар “ИМЖ ЭХ-АСАРГАА” сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар Имж эх асаргааны ач тус, Дутуу нярайн эмчилгээ, сувилгаа, асаргаа, Дутуу болон бага жинтэй нярайн асаргаанд имж эх аргыг хэрэглэх эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдыг дадлагажуулах, гардан үйлдэл, онол практикт хосолсон мэдлэг мэдээллийг өглөө. Сургалтанд 51 нярайн эмч, сувилагч, асрагч нар хамрагдав